Цэцийн өнөөдрийн хурлаар "Давхар дээл"-ийг зөвшөөрч, ирэх есдүгээр сард хийх ҮХНӨ-ийн суурийг тавина

Цэцийн өнөөдрийн хурлаар "Давхар дээл"-ийг зөвшөөрч, ирэх есдүгээр сард хийх ҮХНӨ-ийн суурийг тавина

Өнөөдөр /2022.08.15/ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж байгаа аж. 

Ингээд дээрх заалт нь "Үндсэн хууль зөрчсөн байна" гэх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргахаар болсныг эх сурвалж мэдээллээ.

Их суудлын хуралдаанаас гаргах энэхүү шийдвэр нь ирэх есдүгээр сард УИХ-аар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийн гол гогцоо, зангилаа суурь болох бөгөөд нийгмийн сэтгэл зүйг ч бэлдэнэ гэж үзэж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр шулуудсан бөгөөд бүхий л бэлтгэлийг хангасан гэх мэдээлэл байна. Тэр дундаа парламентын ардчиллыг бэхжүүлж, сонгодог парламентын тогтолцоо руу иүү дөхүүлэх зорилготой байгаа талаар улс төрийн хүрээнд ярьж байгаа юм. Тиймээс ч өнөөдрийн Их суудлын хуралдааны шийдвэр цаад зорилгоороо сонгодог парламент, Засгийн газрын бие даасан байдлыг бэхжүүлэх суурь болно гэж үзэж байгаа юм. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж хариуцлагагүй ажилласан сайд нараа чөлөөлнө гэж  бид өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, сул сайд нараа явуулж оронд нь Их хурлын гишүүдээс сайдад томилж дотоод улс төрөө намжаана. Мөн "давхар дээл"-тэй холбоотой заалтаас болж нэг жилийн туршид сайдгүй ажилласан Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдаа томилох юм.