ВИДЕО: CU дэлгүүрт "зүй бус үйлдэл гаргасан эмэгтэй"-д Зөрчлийн хэрэг үүсгэхээр Цагдаагийн байгууллага хайж эхэлжээ

ВИДЕО: CU дэлгүүрт "зүй бус үйлдэл гаргасан эмэгтэй"-д Зөрчлийн хэрэг үүсгэхээр Цагдаагийн байгууллага хайж эхэлжээ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан эмэгтэй, зүй бус авирлаж, худалдаж авсан зүйлээ тус газарт асгаж, худалдагчийг цэвэрлэхийг шаардсан гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал, тус эмэгтэй CU дэлгүүрээс бэлэн гоймон худалдаж аваад "ус хийгээд аваад ир" гэсэнд худалдагч "манайх өөртөө үйлчилдэг" гэсэнд тэрбээр зүй бус авирыг гаргасан гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллага тус хэрэг хаана гарсан, ямар хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоож Зөрчлийн хэрэг үүсгэхээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө