ШУУРХАЙ: "Давхар дээл"-ийг ЦЭЦ хүлээн зөвшөөрч, Засгийн газрын бүх сайд нар УИХ-ын гишүүн байх нөхцөл бүрдлээ

ШУУРХАЙ: "Давхар дээл"-ийг ЦЭЦ хүлээн зөвшөөрч, Засгийн газрын бүх сайд нар УИХ-ын гишүүн байх нөхцөл бүрдлээ

Өнөөдөр /2022.08.15/ Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн Их суудлын хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн. 

Тэгвэл дөнгөж сая ҮХЦ-ийн шийдвэр гарч, “Засгийн бүх газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр "зөвхөн УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байх биш бүх сайд нь парламентын гишүүн байж болох” эрх зүйн үндэс бүрдэж байна. Энэ талаар зарим эх сурвалжууд, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд УИХ-ын гишүүн сайд нар нь үлдэж, бусад гишүүн биш сайд нар нь чөлөөлөгдөх нөхцөл бүрдлээ” хэмээж байна.