ТОДРУУЛГА: Булган аймгийн Айраг наадмын үеэр дөрвөн хүүхдийг автомашинаар ташраар нь дайрсан хэрэг гарчээ

ТОДРУУЛГА: Булган аймгийн Айраг наадмын үеэр дөрвөн хүүхдийг автомашинаар ташраар нь дайрсан хэрэг гарчээ

Энэ наймдугаар сарын 13-ны өдөр /2022.08.13/ Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Айраг наадам 2022”-ыг зохион байгуулах үеэр зам тээврийн ноцтой осол гарчээ.

Хэргийн талаар холбогдох албанаас тодруулахад, тус өдрийн 22 цагийн орчимд Prius маркийн автомашин жолоодож байсан Булган аймгийн харьяат 33 настай эрэгтэй өсвөр насны дөрвөн хүүхдийг ташраар нь дайрч гэмтээсэн хэрэг гарсан байна. Одоогоор тус хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэв.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө