СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай автомашинд орхисон гурван настай хүү,  бусдыг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай автомашинд орхисон гурван настай хүү, бусдыг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт санамсаргүй байдлаар бага насны хүүхэд бусдын амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, дээрх багт оршин суудаг иргэн Т-ын эзэмшлийн Ниссан террано маркийн /түлхүүр зоолттой орхисон/ автомашинд сууж байсан Х /гурван настай, эрэгтэй/ өөрийн төрсөн дүү Э /нэг настай/-г санамсаргүйгээр дайрч, амийг нь хохироожээ. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймд эцэг эхчүүд баг насны хүүхдээ хараа хяналтгүйгээр, автомашин, гэрт түгжиж орхихгүй байх, аюул ослоос хол байлгах, байнгын хараа хяналт тавьж байхыг анхааруулах үүднээс уг мэдээллийг нийтэллээ.