Маргалдсаны улмаас санаатайгаар нэгнийгээ автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн байжээ

Маргалдсаны улмаас санаатайгаар нэгнийгээ автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн байжээ

Өнөөдөр /2022.08.17/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн тав дугаар гудамжинд нэг хүн автомашинд мөргүүлж нас барсан тухай дуудлагыг хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-г  “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон байсан аж. Тэгвэл тус хэргийн талаар эх сурвалжийн мэдээллээр, “Хүүхдийн тоглоомын талбайн хажууд хамтдаа архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдаж 24 настай иргэн Б-г санаатайгаар дайрч амь насыг нь хохироосон байж болзошгүй байна. Одоогоор Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байгаа” гэлээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ