Мансууруулах бодис хэрэглэн автомашин жолоодож явсан, 20 орчим насны хоёр залуусыг саатуулжээ

Мансууруулах бодис хэрэглэн автомашин жолоодож явсан, 20 орчим насны хоёр залуусыг саатуулжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид 2022 оны наймдугаар сарын 16-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус олон байгаа.  

Иймд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын алба анхаарууллаа. 

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар