СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилгын суурийн ажил хийж байсан гурван иргэн хүчдэлд цохиулж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилгын суурийн ажил хийж байсан гурван иргэн хүчдэлд цохиулж нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 18:59 цагт хүлээн авчээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө