Улаанбаатарт нэвтрэх постуудад хууль бус ан агнуурын тээвэрлэлтийг зогсоох зорилгоор эрэлч нохдыг ажиллуулж эхэллээ

Улаанбаатарт нэвтрэх постуудад хууль бус ан агнуурын тээвэрлэлтийг зогсоох зорилгоор эрэлч нохдыг ажиллуулж эхэллээ

“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хүрээнд Экологийн цагдаагийн албанаас нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албатай хамтран албаны нохойт эргүүл ажиллуулж эхэллээ.

Эрэлч нохдыг нийслэл хотын ногоон бүсүүд, Улаанбаатар хот руу нэвтрэх цэг, постуудад байрлуулж эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр зэрлэг амьтны хууль бус ан агнуур, худалдаа, тээвэрлэлт болон зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг түүж бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой үр дүн гарч байгаа юм.

Эх сурвалж: ЭЦА




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө