ВИДЕО: Хятадын судлаачид клоны аргаар хойд туйлын чоныг амжилттай гарган авч Майя гэж нэрлэжээ

ВИДЕО: Хятадын судлаачид клоны аргаар хойд туйлын чоныг амжилттай гарган авч Майя гэж нэрлэжээ

Хятадын Sinogene Biotechnology компанийн судлаачид хойд туйлын чоныг клоны аргаар амжилттай гаргаж авсан тухай даваа гараг /2022.09.21/-т Хятадын төрийн хэвлэл мэдээллээ. Тус компанийн зорилго нь дэлхийд нэн ховордож, устаж буй амьтдыг дахин сэргээж клоны аргаар гаргаж авах юм.

ВИДЕО: 

Майя энэ оны зургаадугаар сарын 10-нд мэндэлсэн бөгөөд түүний 100 хоногийг тохиолдуулан олон нийтэд танилцав. Амьтны клончлол гэдэг нь цөмийн шилжүүлгийн процесс буюу бэлгийн бус нөхөн үржихүйн арга юм.

Колонийн аргаар гаргаж авсан хойд туйлын чоно Майя

Майяаг бүтээхийн тулд 1996 онд анхны хөхтөн амьтдын клон болох Долли хонийг бүтээхэд ашигласан соматик эсийн цөмийн дамжуулалтыг ашигласан байна. Улмаар Канадаас Харбины туйлын паркад авчирсан Мая хочит эрэгчин чононы арьсны дээжээс эд эс авч үүлдрийн нохойнд бэлтрэгийг тээсэн байна. Ингээд 100 өдрийн өмнө анхны бэлтрэг төрсөн бөгөөд төрөхдөө 520 грамм жинтэй, 22 сантиметр урттай байсан бол 60 дахь өдрөө 4,6 килограмм жинтэй болжээ. Дэлэгрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Sinogene Biotechnology компанийн ерөнхий менежер Ми Жидун “Хоёр жилийн шаргуу хүчин чармайлтын үр дүнд хойд туйлын чоныг амжилттай клончилсон байна. Энэ бол дэлхийн хэмжээнд ийм төрлийн анхны тохиолдол” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Арктикийн чоно буюу туйлын чоно нь Канадын хойд хэсэгт орших Арктикийн Архипелаг дахь Өндөр Арктикийн тундраас гаралтай саарал чонын дэд зүйл юм. Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сангийн мэдээлснээр "Арктикийн чонын гол дайсан нь хүн төрөлхтөн бөгөөд устах гол шалтгаан нь хулгайн анчид байдаг. Хулгайн анчид жил бүр 200 гаруй Хойд туйлын чоно устгадаг. Иймд IUCN-ийн ховордсон амьтдын улаан жагсаалтад орсон байгаа" гэжээ.

Төрөөд 100 хонож буй туйлын чоно буюу Майя

Эх сурвалж: CNN