Трамп төрийн айлчлал хийхээр Японд хүрэлцэн иржээ

Трамп төрийн айлчлал хийхээр Японд хүрэлцэн иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн айлчлал хийхээр бямба гарагт Япон улсад хүрэлцэн очжээ. Түүний айлчлал энэ сарын 28 хүртэл үргэлжилжлэх юм.

Тэрбээр ням гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглож, орой нь хамтдаа сүмо бөхийн барилдааныг үзэж сонирхоно. Мөн тэрбээр энэ өдөр Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах юм.

Трампын айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Японд 25 мянга орчим цагдаа нарыг дайчилсан байна. Түүнчлэн эзэн хааны ордон, ерөнхий сайдын ордон, Ханэда нисэх онгоцны буудлыг хамгаалалтад авчээ.