Цахим бугуйвч зүүсэн 17 хүнийг эрэн хайж байгаа аж

Цахим бугуйвч зүүсэн 17 хүнийг эрэн хайж байгаа аж

ЭЦА, ШШГЕГ хамтран өнөөдөр "Илрүүлэлт-2022" арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад А.Сугарпунцаг "Өнөөдрийн байдлаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн 1511 ялтан байна. Нийт энэ онд 2715 ялтанд хяналт тавин ажилласан. Үүнээс 1373 ялтанд холбогдох хэргийг хааж дуусгасан. Одоо 1442 ялтанд хяналт тавин ажиллаж байна. Дуусгавар болсон ялтнуудаас ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн 413 ялтныг шүүхээр хорих ялаар солиулж, шийдвэрлэсэн. 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн 117 хүн оргон зайлснаас нь 100-г нь олж тогтоосон. Одоо 17 хүнийг эрэн хайж байна" гэлээ.