Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг дэмжлээ

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 27-нд болсон хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд “Оюутолгой”-гоос орох ногдол ашгийн орлогыг нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тусгасан байв. Гэвч Засгийн газар иргэдээс санал авсны дараа аравдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг буцаах шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага үүссэн талаар Төсвийн ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар тодруулж, санал хэлсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.