Д.Хаянхярваа: Амарбаясгалан даргаа чиний хоёр найз ял авлаа

Д.Хаянхярваа: Амарбаясгалан даргаа чиний хоёр найз ял авлаа

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ийнхүү дөрвөн жилийн хорих ял оноолоо.

Тэгвэл энэхүү үйл явдалд МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн твиттер хуудастаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хандаж дараах мэдээллийг оруулжээ.

Тэрээр “Амарбаясгалан даргаа чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж чиний хэлсэн үнэн болж ял авлаа. Бодвол чи хундага тулгаж байгаа байлгүй. МАН-ын гишүүдээ шудрага ёс ярьсан хамгийн арчаагүй ЖДҮ- чин, тендэрчин энэ новшоос болгоомжлоорой” гэжээ.