Улаанбаатарт +2 градус дулаан байна

Улаанбаатарт +2 градус дулаан байна

Өнөөдөр\2022.11.10\баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9...-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +5...+10, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус дулаан, бусад нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 0...+2 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.