Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Ихэнх нутгаар өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас анхаарууллаа.

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш /2022.11.12/ баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарах ажээ.