Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Улмаар УИХ-ын дарга тухайн үед тэдний нэг нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хэмээн мэдэгдсэн ч, аль нь өгөөгүй болж таарсан байдаг.

Тэгвэл тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар буюу арваннэгдүгээр сарын 08-ны Баасан гарагт хэлэлцэхээр болжээ. Энэ тухай Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарт албан ёсоор мэдэгдээд байгаа аж.

Эл мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт бчисэн захидалдаа “УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно” хэмээн бичжээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө