АНУ-д зохион байгуулагдсан “Мисс ээж” тэмцээнд монгол бүсгүй Ч.Хэрлэнбаяр ТҮРҮҮЛЛЭЭ

АНУ-д зохион байгуулагдсан “Мисс ээж” тэмцээнд монгол бүсгүй Ч.Хэрлэнбаяр ТҮРҮҮЛЛЭЭ

Өнгөрсөн 2021 онд АНУ-ын Калифорни мужийн Редондо эрэгт 33 дахь жилдээ зохион байгуулагдсан АНУ-ын Азийн Миссийн тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцож тэргүүн байр эзэлсэн.

Тэгвэл энэ жил уг тэмцээний “Мисс ээж” төрөлд анх удаа Монгол ээж нараа төлөөлж Ч.Хэрлэнбаяр оролцож мөн түрүүллээ. 

Тэмцээн энэ сарын 19-ны өдөр /2022.11.19/ өдөр зохион байгуулагдаж дэлхийн өнцөг булан бүрээс 50 гаруй орны ээж оролцжээ. Ч.Хэрлэнбаярын хувьд АНУ-ын Калифорни мужид нөхөр, гурван хүүхдийн хамт ажиллаж, амьдардаг, багш мэргэжилтэй бүсгүй юм. 

Түүнтэй ярилцсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

ВИДЕО: