Алдарт BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 13-ны өдөр цэрэгт татагдахаар болжээ

Алдарт BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 13-ны өдөр цэрэгт татагдахаар болжээ

Дэлхийн хэмжээний алдарт BTS хамтлагийн гишүүд цэрэгт татагдахаар болсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Ким Согжин ирэх арванхоёдугаар сарын 13-ны өдөр албан ёсоор цэргийн албанд татагдахаар болжээ. Тодруулбал, тус улсын хуулиар эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрчүүд 30 нас хүрэхээсээ өмнө хоёр жил орчим хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг. Иймд тэрбээр цэргийн албаа хааж 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр халагдах тов гарчээ.