ВИДЕО: У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалтай холбогдуулж Монголоос Хятадын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг онцолжээ

ВИДЕО: У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалтай холбогдуулж Монголоос Хятадын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг онцолжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар энэ өдрүүдэд /2022.11.27-11.29/ БНХАУ-д албан ёсны төрийн айчлал хийж байна. Айлчлалын үеэр У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. 

ВИДЕО: 

Энэхүү айлчлалтай холбогдуулан Хятад Улсын телевиз МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадралын ярилцлагыг онцолжээ. Тус ярилцлагад "цар тахлын хүнд цаг үед Монгол Улсаас, Хятад Улсад сэтгэлийн дэм болгож 30000 хонь бэлэглэсэн. Улмаар халуун хонины махыг ковидын голомтод ажиллаж байсан эмч нарт  хүргэн ажлыг гүйцэтгэж байсан. Би энэхүү үйл хэргээр бахархдаг. Үүний хариуд урд хөрш цайгаар тусалж байсан. Энэ явдлыг олон улсад хонь цайны дипломат үйл ажиллагаа хэмээн яригдсан байдаг" гэжээ.