Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Хавай аралд дэлбэрчээ

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Хавай аралд дэлбэрчээ

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул нэг болох Хавайн арлын “Мауна Лоа” сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд анх удаа өчигдөр /2022.11.28/ орон нутгийн цагаар 23:30 цагт дэлбэрчээ.

Харин иргэдийг нүүлгэн шилжүүлээгүй байгаа бөгөөд хүн ам суурьшсан газрууд өртөх магадлал бага гэж Онцгой байдлын албаныхан мэдэгджээ. Учир нь галын лав уулын оргилдоо байгаа бөгөөд үнс нурах эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлсэн байна. Сонирхуулахад, “Мауна Лоа” галт уул 1843 оноос хойш нийт 33 удаа дэлбэрсэн бөгөөд сүүлд 1984 онд дэлбэрч, халуун лав Хило хотоос 8 км-ын зайд урсаж байжээ. Харин өдгөө арлын хүн ам хоёр дахин нэмэгдэж, 200 мянга орчим болсон байна.

Эх сурвалж: BBC