ВИДЕО: БНХАУ-ын хөл хорио, "Тэг Ковид" бодлогыг эсэргүүцсэн жагсаал Хятадын өнцөг булан бүрд болж байна

ВИДЕО: БНХАУ-ын хөл хорио, "Тэг Ковид" бодлогыг эсэргүүцсэн жагсаал Хятадын өнцөг булан бүрд болж байна

Сүүлийн хэдэн арван жилд болоогүй, олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал  Шанхайгаас эхлээд Хятадын нийслэл Бээжин, өмнөд хэсгийн Гуанжоу, баруун зүгийн Чэнду зэрэг хотуудад болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Учир нь коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа Хятадын эрх баригчдын “Тэг ковид” бодлогыг эсэргүүцэн их дээд сургуулийн оюутнууд болон жирийн олон мянган иргэд гудамж талбайд гарч ийнхүү жагсаж байгаа юм. Тэд гартаа "Надад эрх чөлөө өг, эсвэл үхүүл”, “Ши Жиньпин огцор” зэрэг уриа лоозон барьж байгаа жагсаж байгаа аж. Харин жагсагчдын эсрэг БНХАУ-ын цагдаагийн байгууллага хүчтэй ажиллаж байгаа бөгөөд Хятадын эрх баригчид "Тэг Ковид" бодлогоосоо татгалзаж, хөл хориогоо сулруулах эсэх нь тодорхойгүй байна. 

ВИДЕО: