ВИДЕО: БНСУ-д хоёр монгол иргэн нурангид дарагдсан гэх ослын газарт “аюулгүй байдлыг хангасан” эсэхийг тогтоохоор ажиллаж байна

ВИДЕО: БНСУ-д хоёр монгол иргэн нурангид дарагдсан гэх ослын газарт “аюулгүй байдлыг хангасан” эсэхийг тогтоохоор ажиллаж байна

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр /2022.11.28/ 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсан мужийн Сонжү хотод Бёкжимёнд байшин дахин сэргээн засварлах үеэр байшин нурж хоёр монгол иргэн дарагдсан осол гарчээ.

Тодруулбал, тус ослын талаар солонгосын хэвлэлүүд монгол хоёр иргэнийг нас барсан байж болзошгүй гэх зөрүүтэй мэдээллийг гаргаж байсан бөгөөд манай улсын ГХЯ-наас шуурхай ажиллаж хоёр иргэнийг бэртэл авч нэг нь ухаангүй байгаа талаар мэдэгдсэн юм.

Тус осолд монгол улсын иргэд болох 22 настай иргэн А, 40 настай иргэн Б нар өртсөн бөгөөд холбогдох албаныхан очиход иргэн Б-ийн зүрх нь зогссон байсныг анхан шатны тусламж үзүүлж аварсан аж. Харин 22 настай А нь нурангаас зугтааж хөнгөн бэртсэнийг Дэгү хотын эмнэлэгт шуурхай хүргэсэн байна.

Ослын газарт тус улсын гал унтраах 119 аврах тусгай ангийн 50 гаруй албан хаагч, 23 техник хэрэгсэл ажилласан бөгөөд одоогоор цагдаагийн албаныхан ослын шалтгаан болон аюулгүй байдлыг хангасан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

ВИДЕО: