Өрөмч хотод гарсан галын улмаас БНХАУ-д хөл хорио тогтоохдоо "хатуу зүйл" ашиглахыг хоригложээ

Өрөмч хотод гарсан галын улмаас БНХАУ-д хөл хорио тогтоохдоо "хатуу зүйл" ашиглахыг хоригложээ

Сүүлийн хэдэн арван жилд болоогүй, олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал  Шанхайгаас эхлээд Хятадын нийслэл Бээжин, өмнөд хэсгийн Гуанжоу, баруун зүгийн Чэнду зэрэг хотуудад болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Тэгвэл Бээжин хотын эрх баригчид вирусний халдвар тархах эрсдэл ихтэй бүсүүдийг тогтоож, байшин, барилгаар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Өмнө нь тус хотын эрх баригчид нэг өвчтөн илрэхэд бүхэл бүтэн хотоор нь хааж байсан юм.

Түүнчлэн Хятадын зарим хотын удирдлагууд эрсдэл ихтэй бүсүүдэд хөл хорио тогтоохдоо “хатуу зүйл” ашиглахыг хоригложээ. Учир нь өнгөрөгч амралтын өдөр /2022.11.26/ БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотын орон сууцны барилгад гал гарч, галын автомашин шуурхай ирж чадаагүйн улмаас 10 гаруй хүн амиа алдсан байна. Учир нь галын автомашин явахад хөл хорионы блокууд их байсан нь саад болсон гэж тайлбарлаж байгаа аж. 

Эх сурвалж: CNN