ОХУ-ын Санкт-Петербургт 25 настай Монгол оюутан автомашин хулгайлахыг завдсан хэрэг гарчээ

ОХУ-ын Санкт-Петербургт 25 настай Монгол оюутан автомашин хулгайлахыг завдсан хэрэг гарчээ

Энэ сарын 27-ны өдөр /2022.11.27/ оройн 23:15 цагийн орчимд ОХУ-ын Санкт-Петербург хотын Разезжаяа гудамжинд 25 настай Монгол оюутан бусдын автомашиныг хулгайлахыг завдсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол оюутан тэтгэврийн насны иргэний автомашиныг хулгайлахыг завдсан бөгөөд хулгайлахыг завдаж буй нь илэрхий байсан тул хажуугаар нь өнгөрч байсан хүмүүсийн анхаарлыг татаж улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. 25 настай Монгол залууг автомашин хулгайлахаас өмнө цагдаагийн алба хаагчид ирж саатуулсан бөгөөд түүнийг шалгаж байна гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө