Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Токио хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл тус айлчлалын талаар БНСУ-ын хэвлэл онцолжээ.
Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр /2022.11.29/ Японы Токио хотноо Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар албан ёсны хэлэлцээ хийжээ. Тус үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд Солонгос Япон руу баллистик пуужин харвасанд ихээхэн санаа зовж байгаагаа хуваалцсан бөгөөд мөн хоёр орны удирдагчид ОХУ-ын Украинд түрэмгийлэх цөмийн аюул заналхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: Yonhap