"Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

"Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

"Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байдал тогтоогджээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.