"Украины тал эргүүлэн авсан Херсон хот руу Оросууд өдөр бүр буудаж байна" гэж мэдэгджээ

"Украины тал эргүүлэн авсан Херсон хот руу Оросууд өдөр бүр буудаж байна" гэж мэдэгджээ

Украины албаныхны, “Оросын арми өмнөд Херсон мужийн Днепр мөрний баруун эрэг дагуух "бүх сууринг", тэр дундаа саяхан чөлөөлөгдсөн газар нутгийг буудаж байна” гэж мэдээлжээ.

Тодруулбал, энэ талаар Херсоны мужийн зөвлөлийн гишүүн С.Хлан “Эзлэгчид Херсон хот болон Херсон мужийн баруун эргийн хэсгийг хоёуланг нь буудсан хэвээр байна. Тэд Днепр мөрний эрэг дагуу байрлах бүх сууринг буудсан. Үүгээрээ тэд амин чухал дэд бүтцэд цохилт өгсөөр байна. Херсон хотын эрчим хүч бүрэн сэргээгдээгүй байна. Мөн хот ундны усаар бүрэн хангагдах боломжгүй байна” гэжээ. Сонирхуулахад, дайны өмнө Херсон хот 320 мянган хүн амтай байсан бөгөөд одоо тэдний дөрөвний нэг нь л үлдсэн аж. Харин өдөр бүр буудлагад өртөж, инженерийн шугам сүлжээний хомсдолоос болж Херсон хотыг орхин явах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN