Испанид суугаа Украины элчин сайдад хаягласан, буцах хаяггүй илгээмж дэлбэрчээ

Испанид суугаа Украины элчин сайдад хаягласан, буцах хаяггүй илгээмж дэлбэрчээ

Испанийн Мадрид хот дахь суугаа Украины элчин сайдын яаманд өчигдөр /2022.11.30/ дэлбэрэлт болжээ. Энэ талаар элчин сайд С.Погорельцев мэдээлэл өгөхдөө, “Мадрид дахь Украины дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр дээр илгээмж дэлбэрсэн” гэж тайлбарлажээ.

Тодруулбал, Мадрид хот дахь Украины элчин сайдад хаягласан, буцах хаяггүй илгээмж тус яаманд ирсэн байна. Харин тус илгээмж нь захидал шиг харагдахгүй байсан тул нарийн бичгийн даргын хардлагыг төрүүлж, илгээмжийг комендантад өгчээ. Улмаар комендант мөн л сэжиглэсэн тул тэрээр илгээмжийг аваад хашаанд авч гаран, хүнгүй газарт задласан байна.  Харин түүнийг задлах үед ямар нэг чимээ илгээмжээс гарсан тул тэрээр илгээжийг хол шидэхэд илгээмж дэлбэрчээ. Харин дэлбэрэлтийн улмаас тэрбээр гартаа хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө