Монголоос шинэ төрлийн махчин үлэг гүрвэлийн олдвор олдож, БНСУ-руу судлах зорилгоор явуулжээ

Монголоос шинэ төрлийн махчин үлэг гүрвэлийн олдвор олдож, БНСУ-руу судлах зорилгоор явуулжээ

Эрдэмтэд Монголоос хагас усан шумбагч махчин байж болзошгүй шинэ үлэг гүрвэлийн олдвор олсон талаар ОУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, Монголын Өмнөговь аймгаас шувуун төст үлэг гүрвэлийн яс олсон бөгөөд түүнийг "Natovenator polydontus" буюу "Олон шүдтэй усанд сэлэгч анчин" гэж нэрлэсэн талаар “Communications Biology” сэтгүүл өчигдөр нийтэлсэн байна.

Энэ талаар, сээр нуруутан амьтдын палеонтологийн профессор Lee нь “Сорьц нь маш нарийн сайн хадгалагдсан байсан. Цуглуулгын бүх олдворуудыг бэлтгэх, судлах зорилгоор Өмнөд Солонгос руу илгээсэн” гэжээ. Мөн тус "Natovenator polydontus"-ийн бие нь орчин үеийн шумбагч шувуудтай төстэй бөгөөд урт хүзүү нь галуутай төстэй байгааг судлаачид онцолсон байна. Харин үлэг гүрвэлийн эрүүний хэмжээтэй харьцуулахад "ер бусын олон тооны шүдтэй" байсан нь загас эсвэл шавжаар хооллодог байсныг илтгэж байна гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ уншина уу