Гадаадад ажилладаг иргэд нь ар гэртээ 100 тэрбум ам.долларыг илгээсэн анхны улс Энэтхэг болжээ

Гадаадад ажилладаг иргэд нь ар гэртээ 100 тэрбум ам.долларыг илгээсэн анхны улс Энэтхэг болжээ

Өчигдөр /2022.12.01/ Дэлхийн банкнаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэгчдийн 2022 онд ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээг зарлажээ.

Тус судалгаанд энэ оны байдлаар гадаадаас ар гэртээ хамгийн их буюу 100 тэрбум ам.долларыг илгээсэн улсаар Энэтхэг тодорсон байна. Энэ нь дэлхийн түүхэн дээд үзүүлэлт болж байгаа юм.

2022 онд дэлхий даяар гадаадад ажилладаг нийт иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж, 626 тэрбум ам.долларт хүрсэн бол манай улсад сүүлийн гурван жилд тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 онд нийт 535 сая ам.доллар шилжүүлсэн бол 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 500 сая доллар шилжүүлсэн нь ДНБ-ий 3.2%-тай тэнцэж байгаа юм.