БНСУ-ын SM энтертайнмент монгол дах К-ПОП шүтэн бишрэгчдийн дунд мод тарих кампанит ажил өрнүүлнэ гэв

БНСУ-ын SM энтертайнмент монгол дах К-ПОП шүтэн бишрэгчдийн дунд мод тарих кампанит ажил өрнүүлнэ гэв

Өнөөдөр /2022.12.02/ БНСУ-ын SM Entertainment-ийн ерөнхий продюсер Ли Сү Ман дэлхийн цаг уурын хямралыг даван туулахын тулд дэлхий даяарх К-поп шүтэн бишрэгчидтэй хамтран мод тарих кампанит ажил өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээр к-поп сонсож дэмждэг шүтэн бишрэгчид уур амьсгалын хямралыг даван туулахад оролцохыг уриалж байгаа бөгөөд саяхан Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирж соёлын экосистемийн талаар санал дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд нэгдүгээрт, Монгол орны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд туслах зорилгоор “Мод тарих К-Поп наадам” зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжиж байгаа тул Монгол орныхоо ирээдүйн төлөө 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих аяныг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Мөн Саудын Араб 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтоо зарласан. Энэ дагуу хэрэв Саудын Араб, Монгол хоёр эхлээд К-поп урлагийн мод тарих аянд нэгдвэл дэлхийн өнцөг булан бүрээс К-поп шүтэн бишрэгчид, залуучууд оролцох болно гэдгийг И Сү Ман онцолжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ уншина уу.