"Их 7" болон түүний холбоотон орнууд Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг 60 ам.доллар гэж баталжээ

"Их 7" болон түүний холбоотон орнууд Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг 60 ам.доллар гэж баталжээ

Оросын нефтийн үнийн дээд хязгаар тогтоох санаачилгыг "Их 7" өнөдөр гаргасан бөгөөд энэ сарын 5-наас эхлэн барууны орнууд Оросын нефтийн нийлүүлэлтэд хориг тавьж магадгүй байна.

Тодруулбал, Европын холбоо /ЕХ/-ны орнууд Оросын газрын тосны үнэд 60 ам.долларын дээд хязгаар тогтоохоор тохиролцжээ. Учир нь Европын холбоо Оросын нефтийн дээд хязгаарыг 65-70 ам.доллараар тогтоох гэсэн ч Польш, Литва, Эстони улсууд хэт өндөр хэмээн татгалзсан тул 60 ам.доллар гэж тогтоожээ.

Энэ талаар Польшийн Европын холбоо дахь суурин төлөөлөгч А.Садос, "Польш улс Оросын нефтийн дээд хэмжээг 60 ам.долларт тогтоох талаар ЕХ-той тохиролцоонд хүрсэн. Энэ шийдвэр амралтын өдрүүдэд албан ёсоор батлагдана” гэж мэдэгджээ.

Мөн тэд энэ талаар гаргасан хамтарсан мэдэгдэлдээ "Оросыг Украины эсрэг хийсэн түрэмгийллээс ашиг олохоос сэргийлэхийн тулд үнийн дээд хязгаар тогтоох шийдвэрийг гаргалаа. Энэ арга хэмжээ нь дэлхийн эрчим хүчний зах зээл дахь тогтвортой байдлыг дэмжих, Оросын түрэмгийллийн дайны эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгах зорилготой" гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ талаар өчигдөр /2022.12.01/ хэлэхдээ, “Орос түншүүдтэйгээ шууд хэлэлцээ хийх тул Оросын нефтийн үнийн хязгаарлалт ямар байхыг Москва сонирхохгүй байна” гэжээ.

Эх сурвалж: BBC