12 улсад суугаа Украины элчин сайдын яаманд тэсрэх бөмбөгтэй, үхэр гахайн нүдтэй хачирхалтай илгээмж ирсэн гэж мэдэгджээ

12 улсад суугаа Украины элчин сайдын яаманд тэсрэх бөмбөгтэй, үхэр гахайн нүдтэй хачирхалтай илгээмж ирсэн гэж мэдэгджээ

Арваннэгдүгээр сарын 30-нд Испанийн Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд ирсэн илгээмж дэлбэрч, яамны ажилтан хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба өчигдөр /2022.12.03/ CNN телевизэд өгсөн ярилцлагадаа, “Украины 12 улсад элчин сайдын яам болон консулын газруудад тэсрэх бөмбөгтэй мөн үхэр, гахайн нүдтэй хачирхалтай захидал, илгээмж гэсэн 17 ширхэг ирсэн. Энэхүү ажиллагаа айдас төрүүлэх зорилготой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC