БНСУ-ын онгоцны үйлчлэгчийг тэвэрсэн Оросын иргэнийг саатуулжээ

БНСУ-ын онгоцны үйлчлэгчийг тэвэрсэн Оросын иргэнийг саатуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын дуулиан намжаагүй байгаа энэ үед ОХУ-ын иргэн мөн тус улсын агаарын тээврийн компаниар үйлчлүүлж байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэргээр саатуулагдан шалгаж байгаа талаар “Korea Times” мэдээлжээ.

Тодруулбал, мягмар гаригт /2019.11.05/ Филиппинээс Өмнөд Солонгосын чиглэлд нисч байсан онгоцны зорчигч Орос эр онгоцны үйлчлэгч бүсгүйн бэлхүүсээр тэвэрсэн байна. Нисэх багийнхан болсон явдлын талаар Инчеоны цагдаагийн газарт мэдэгдэж, онгоц газардсаны дараа залууг баривчлан авч явжээ. Одоогоор түүнийг саатуулан шалгаж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө