2022 оны хоёр дахь ЭЕШ энэ долоо хоногт эхэлнэ

2022 оны хоёр дахь ЭЕШ энэ долоо хоногт эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан.

Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Энэ удаагийн ЭЕШ-д Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орно. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.