ШУУРХАЙ: Х.Баттулга, С.Эрдэнэ нарын хүсэлтийг УДШ хэлэлцээд “АН-ын ҮБХ-ны даргаар Т.Мөнхбаяр"-ыг бүртгэхээс татгалзжээ

ШУУРХАЙ: Х.Баттулга, С.Эрдэнэ нарын хүсэлтийг УДШ хэлэлцээд “АН-ын ҮБХ-ны даргаар Т.Мөнхбаяр"-ыг бүртгэхээс татгалзжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны даргаар Т.Мөнхбаярыг бүртгүүлэх хүсэлтийг Х.Баттулга Улсын дээд шүүх /УДШ/-д гаргасан байдаг. Харин Х.Баттулгын энэхүү саналаас С.Эрдэнэ татгалзах зүйлгүй гэсэн бичгийг УДШ рүү илгээсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.12.14/ УДШ-ийн нийт шүүгчдийн хурлаар Х.Баттулга, С.Эрдэнэ нарын хүсэлтийг хэлэлцээд “АН-ын ҮБХ-ны даргаар Т.Мөнхбаярыг бүртгэхээс татгалзсан” байна. 

Сонирхуулахад, Улсын дээд шүүхийн бүртгэлд "АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн бүртгэл байхгүй” гэж тогтоол гарсан байдаг. Товчхондоо, АН-ыг одоогоор даргагүй байна гэж мэдэгдсэн. Энэ утгаараа АН-ыг төлөөлөх эрхгүй Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын хүсэлтийг УДШ хэлэлцээгүй байж магадгүй байна. Харин Т.Мөнхбаяр нь "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдоод байгаа юм.