СУРВАЛЖИЛГА: "Бензин тасарна" гэсэн айдастай зарим иргэд дүүрэн банктай шахуу оочирлож, зохиомол эрэлт, хомсдол үүсгэж байна

СУРВАЛЖИЛГА: "Бензин тасарна" гэсэн айдастай зарим иргэд дүүрэн банктай шахуу оочирлож, зохиомол эрэлт, хомсдол үүсгэж байна

Шатахууны шуурхай штаб өчигдөр шатахууны нийлүүлэлт, нөөцийн талаар мэдээлэл хийж, АИ92 автобензиний 59000 тонн, дизель түлш 188 мянга 575 тонн, 11 мянган тонн онгоцны түлшийг импортоор оруулж ирсэн хэмээн мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар төмөр замаар 217 вагон буюу 13 мянган тонн АИ92 автобензин тээвэрлэсэн. Сүхбаатар болон Замын–Үүд боомтоор энэ төрлийн бензин тасралтгүй орж ирж байна бөгөөд үнийг энгийн хэрэглээгээр тооцвол 5-6 өдрийн нөөц аж.

ВИДЕО:

-“ШАТАХУУН АВЧ БУЙ 10 МАШИНЫ ИХЭНХ НЬ БАГА ЛИТР БЕНЗИН ОРООД ДҮҮРЧ БАЙНА”-

Мөн тус хэвлэлийн хурлын үеэр “Супер 92” шатахуун түгээх станцын борлуулалт хариуцсан мэргэжилтэн н.Буманнасан, “ОХУ-ын дайны нөхцлийн улмаас шатахууны хомсдол үүсгэх шалтгаан болж байна. Энгийн үед сар бүр ирдэг байсан хэмжээнээс 20-30 хувийн бага шатахуун ирж байгаа. Гэхдээ импорт тасралтгүй хийгдэж байна. Иргэд шатахуун тасарчих вий гэсэн айснаас үүдэн шаардлагагүй банкаа дүүргэж, бөөндөө дугаарлаж байна. Энэ шаардлаггүй үйлдлээ багасгачихвал аж ахуй нэгж байгууллагууд тодорхой хэмжээнд шатахууны нөөц бүрдүүлэх боломжтой болно. Энгийн үетэй харьцуулахад ачаалал хоёр дахин нэмэгдээд байна” хэмээсэн байдаг. Тэгвэл манай сайтын сурвалжлах баг шатахуун авахаар дараалалд зогсож автомашинууд бензин ямар түвшинд байгаа талаар сурвалжиллаа.

2026 оны есдүээр сарын 30-ны өдөр Баянбүрдийн тойргийн урд байрлах шатахуун түгээх станц дээр 17 цагийн орчимд очлоо. Бензин авахаар дараалалд зогсож буй машины төгсгөл харагдахгүй байсан бөгөөд дараалалд байгаа машинууд замын нэгдүгээр эгнээг дүүргэж ойр орчмын замын хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүссэн байдалтай байлаа.

Машины банк талдаа байхад дүүргэж байгаа машинууд ШТС-ын түгээгчид хамгийн сайн мэднэ. Тэгвэл манай сурвалжлах баг очсон ШТС-ын түгээгчээс машинууд 5-10 литр бензин аваал банк нь дүүрч байгаа тохиолдол гарч байгаа талаар тодрууллаа. Тэрбээр, 10 машины 4 орчим дандаа тал бензинтэй байна. Гэхдээ үнэхээр шар асаад орж ирж байгаа жолоочид ч байдаг. Тал банк бензинтэй бол шатахуун нь үнэхээр дуусаж байгаа жолоочид боломж олгох шаардлагатай байна гэв.

-“ТАЛ БЕНЗИН БАЙГАА Ч ЗАВТАЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ДУГААРЛАЖ БАЙНА”-

Бидний хувьд ШТС руу дугаарлаж байсан нэгэн жолоочоос ямар хэмжээд бензинтэй байгаа хэмээн асуухад “Талаараа бензин байна” гэв. Тэрбээр, “Өнөөдөр завтай байгаа дээрээ дугаарлаж бензин авах шаардлагатай байна. Магадгүй хэд хоногийн дараа дугаарлавал миний бензин дуусаад машин унтарах эрсдэлтэй гэв.

Харин түүний ард байсан жолооч мөн адил тал банк шатахуунтай байлаа. Түүний хувьд тал банз шатахуунтай ч банкаа дүүргэхийн тулд 3-4 цаг дугаарласан хэмээн дурдсан юм. Харин түүний хувьд ямар нэгэн байдлаар хөдөө юах гэх мэт зүйл байхгүй ч сэрэмжлэх үүднээс банкаа дүүргэх гээд зогсож байна гэв. Мөн сурвалжилгаа бэлтгэх явцад нэгэн эмэгтэй 8 литр авсан бөгөөд зарим асуултуудын асуусан боломж “Хэнд хамаатай юм” хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ асуудлын хүрээнд өчигдөр “М Ойл” компанийн төлөөлөл, “Бид хувь хүнийг хэчнээн төгрөгийн бензин авахад ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Бага үнийн дүнтэй авч байна гэдэг асуудал байгаа. Хүмүүсийн дунд шатахуун хомсдол гэсэн айдас бий болсон учраас дундуур банкаа дүүргэх тохиолдолд гарч байна. Үүнээс шалтгаалан хэрэгцээтэй хүмүүс нь шатахуунаа авч чадахгүй байна. Энэ цаг үеийг ард иргэд, шатахууны компаниуд аль аль талаасаа хамтран даван туулж зогсоох хэрэгтэй” гэж мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө