Нүүрсний гэх хэрэгт нэр бүхий улстөрчдийг холбогдуулан шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн.
Мөн олон нийт, тэр дундаа нүүрс тээврийн жолооч нар Хотын дарга Д.Сумъяабазарыг нүүрс тээврийн 70 автомашин явуулдаг талаар мэдээлдэг. Харин тэрбээр үүнийг үгүйсгээд байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус хэргийг хаана шалгаж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Нэр, төрд халдсан гэх утгатай гомдол, мэдээлэл гаргасан. Үүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.