“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Харин тус жагсаалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн жүжигчин У.Цогтбаярын төрсөн дүүгийн гэрийн орчинд өчигдөр /2022.12.14/ үл таних этгээдүүд халдсан талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
Тодруулбал, түүний дүүгийн гэрийн хаалга дээр зүй бус үг хэллэгтэй бичиг нааж, будгаар будсан байгаа юм. Тэгвэл тус асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, гэм буруутай этгээдийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй, мөн хэнийг ч ялгаварлан гадуурхаж үл болно.