Өнөөдөр /2022.12.15/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т очиж, “Нүүрсний” гэх хэргийн талаар тайлбар мэдүүлэг өгсөн байна.
Тэрээр АТГ-т 11:30 цагийн орчимд очсон бөгөөд тус газарт 4 цаг гаруйн хугацааг өнгөрүүлээд гарч явсан байна. Товчхондоо, тэрээр 4 цагийн хугацаанд "Нүүрсний" гэх хэргийн талаар тайлбар мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна. Харин түүнийг цагдан хорих саналыг мөрдөгчийн зүгээс одоогоор гаргаагүй байгаа бөгөөд тэрээр АТГ-аас саяхан гарч явжээ.