“Изинис Эйрвэйс” ХХК-ийн БНХАУ-аас тээвэрлэн ирсэн ачааг шалгах "Ажлын хэсэг”-ийг байгуулжээ

“Изинис Эйрвэйс” ХХК-ийн БНХАУ-аас тээвэрлэн ирсэн ачааг шалгах "Ажлын хэсэг”-ийг байгуулжээ

ИНЕГ-аас “Изинис Эйрвэйс” ХХК-ийн нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байдал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, тээвэрлэсэн ачаа, өнөөгийн нөхцөл байдал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр ADS-B илрүүлэлт, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үед холбоо алдагдсан нөхцөл байдал үүссэн эсэх, гүйцэтгэлтэй холбоотой бусад холбогдох материалыг хянан шалгаж байна.

Шалгалтаар зөрчил илэрвэл холбогдох этгээдэд зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэнэ. Монгол Улс олон улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр хүлээсэн үүрэг болон хориг арга хэмжээтэй холбоотой хязгаарлалтуудыг мөрдөн ажиллаж байна.