Нүүрсний гэх хэрэгт холбоотойгоор хууль хүчний байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, эл ажлыг эрчимжүүлээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагаас нүүрсний гэх хэрэгт холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж, объектод нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Уг ажиллагааны үеэр хэрэгт ач холбогдолтой 60 мянга гаруй хуудас санхүүгийн баримтыг хураан авсан гэх мэдээлэл байна.
