ТОДРУУЛГА: “Энканто” товерт гал гарч, 3-8 давхар шатаж байсныг бүрэн унтраажээ /ВИДЕО/

ТОДРУУЛГА: “Энканто” товерт гал гарч, 3-8 давхар шатаж байсныг бүрэн унтраажээ /ВИДЕО/

Өнөөдөр /2022.12.26/ 10 цагийн орчимд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто товерт гал гарсан хэрэг гарчээ.

Энэ талаар бид холбогдох албанаас тодруулахад, “Өнөөдөр өглөө 10:21 цагт тус галын дуудлага мэдээлэл бүртгэгдэж Хан-Уул дүүргийн гал унтраах 14-р ангийн алба хаагчид очиж галыг бүрэн унтраасан. Галд өртөж бэртэж гэмтсэн болоод нас барсан хүн байхгүй. Орон сууцны 3-8 давхрын дотор палад шатсан. Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна” гэлээ.

ВИДЕО: