Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр 17 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өдөрт 50-60 иргэн төв талбай дээр хонож байгаа бөгөөд өчигдөр /2022.12.19/ 17 настай эмэгтэй осголтын өмнөх байдалтайгаар эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна. Энэ талаар бид НЭМГ-аас тодруулахад, “Бид мэдээллээ татаж байна. Хувь хүний нууцтай холбоотой учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
