Л.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нарын гишүүнтэй "Хавдрын эмнэлэг"-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлжээ

Л.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нарын гишүүнтэй "Хавдрын эмнэлэг"-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлжээ

Хавдар судлалын үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нарыг оруулж, ТУЗ-ийн бүтцийг баталсан тушаалыг гаргаж албажуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус ТУЗ албан ёсоор ажиллаж эхлээгүй байгаа аж.

Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд ТУЗ байгуулснаар гарах сөрөг үр дагавар, эрсдлийг урьдчилан тооцоолж, холбогдох дүрэм журмыг боловсруулж буй аж. Үүний дараа томоохон эмнэлгүүдийн ТУЗ-ийг ажиллуулж эхлэх бололтой. Тухайлбал, ганц Хавдар суддалын үндэсний төвд үндэслэж үзэхэд Хавдрын эмнэлэг хувийн эмнэлэг шиг болох вий, ТУЗ- д сонгогдоод буй зарим гишүүний ярьж яваа Хавдрын төвийг барьж хавдрын өвчлөлийг хоёрхон газарт төвлөрүүлэх вий эмчилгээний төлбөрөөс цуглах их мөнгөнд санхүүгийн зөрчил дутагдал үүсэх вий гэх мэт эрсдлийг тооцож холбогдох журмыг боловсруулж, хяналт, шалгалтын бичиг баримтаа чангаруулж буй аж. 

-Б.ОЮУНГЭРЭЛ, Л.МӨНХБАЯСГАЛАН НАР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭНТЭЙ НАЙЗ-

ХСҮТ-ийн ТУЗ-ийн есөн гишүүний гурвыг эмч ажилчдын төлөөллөөс, нөгөө гурвыг нь иргэдийн төлөөллөөс, үлдсэн гурвыг төрийн захиргааны байгууллагаас сонгосон. 

Иргэдийн төлөөлөл:

  1. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
  2. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл
  3. Эмч н.Түвшинжаргал нарыг сонгосон байдаг.

Гэхдээ ХСҮТ-ийн зарим эмч, ажилчид Б.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нарыг эсэргүүцэж оронд нь хавдрын өвчнөөр өвдсөн иргэдийн ар гэрийнхнийг ТУЗ-д оруулах ёстой гэсэн шаардлагыг тухайн үед удирдлагууддаа тавьсан байдаг. 

Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл:

  1. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл
  2. ЭМДЕГ-ын төлөөлөл
  3. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг оруулсан.

Эдгээр байгууллагын төлөөлөл нь хуулийн дагуу заавал ТУЗ-д орох ёстой аж.

Эмч, ажилчдын төлөөлөл: 

  1.  Мэс заслын хоёр эмчээс гадна ХСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нар орсон
    бөгөөд түүнийг Ж.Чинбүрэнгийн ойрын “хүн” гэх.

Мөн түүнийг ХСҮТийн ажилчдын 24/3-р байранд 51, 52, 53 тоот болон нэг давхрын үйлчилгээний зориулалттай байр, нийт 4 байрыг албан тушаалаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй гэх хэргээр АТГ-т шалгасан юм. 

Дээрх есөн гишүүний  тав нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ямар нэгэн хамааралтай гэх. Энэ нь ТУЗ дээр Ж.Чинбүрэн гишүүн өөрийн шийдвэрээ эдгээр хүмүүсээр дамжуулан гаргуулах магадлалтай гэсэн үг юм. ТУЗ нь захирлыг томилно, эмнэлгийн ажлыг хянана, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй.

Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний төлөөлөл таван хүн байгаа нь захиралтай хамтарч төсвийг хууль бусаар захиран зарцуулах магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь таван хүн дэмжвэл асуудал шийдэгддэг байна. Үүнээс үүдэн эмч, ажилчдыг төлөөлж буй хоёрхон хүнийг ТУЗ-д оруулж буй нь хангалтгүй гэж эмч, ажилтнууд тухайн үед ярьж байлаа. Ийм ч учраас Хавдрын төвийг барьж мөнгө олох хэрэгсэл болгох эрсдэлтэй, хавдрын өвчнийг төвлөрүүлж өвчтөнүүдэд хүндрэл учруулж болзошгүй гэж холбогдох ямар үзэж буй аж.