Боксчин Н.Төгсцогт мэргэжлийн тулаанч З.Шинэчагтагыг тулаанд дуудаагүй

Боксчин Н.Төгсцогт мэргэжлийн тулаанч З.Шинэчагтагыг тулаанд дуудаагүй

Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн тулааны тамирчин З.Шинэчагтагыг тулаанд дуудаж 500 саяын бооцоотой мэргэжлийн боксоор тулалдана гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудлаар Н.Төгсцогтын менежерээс тодруулахад "ташаа мэдээлэл" гэсэн юм. Иймд дээрх мэдээллийг З.Шинэчагтагын талаас гаргаж, цацсан байж болзошгүй байгаа аж.