БНСУ-ын Элчин сайдыг визний зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

БНСУ-ын Элчин сайдыг визний зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татсан тухай тус улсын Yonhap News агентлаг мэдээлжээ. Тодруулбал, БНСУ-ын Өмнөд Солонгосын Засгийн газраас 10 улсад суух элчин сайдаа шинээр томилж буйгаа зарласан бөгөөд үүнд Монгол улс багтсан байна. Үүний хоёр нь буюу Монгол, Малайз хоёр улсад суугаа Элчин сайд нарыг зөрчлийн хэрэгт холбогдуулан татаж байгаа гэдгийг дурджээ. Ингэснээр Монгол улсад өмнө нь БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг томилсон тухай тус эх сурвалжид бичсэн байна.