ВИДЕО: Монголд зураг авалтаа хийсэн "Payback" киноны шинэ цуврал БНСУ-ын SBS телевизээр гарч эхэллээ

ВИДЕО: Монголд зураг авалтаа хийсэн "Payback" киноны шинэ цуврал БНСУ-ын SBS телевизээр гарч эхэллээ

БНСУ-ын алдарт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сон Гюн Монголд ирж кино зураг авалтаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл БНСУ-ын жүжигчин И Сон Гюний тоглосон "Payback" хэмээх цоо шинэ цуврал кино өчигдөр /2023.01.06/-өөс эхлэн SBS телевизээр гарч эхэлжээ. Энэхүү цувралын зарим хэсгийн зураг авалт өнгөрсөн оны зургаадугаар сард Монголд хийгдсэн аж. "Payback" кинонд монголд 10 гаруй жил амьдарсан солонгос улсын иргэн бөгөөд тус улсаас дуудлага ирж буцахаар болсноор киноны өрнөл эхлэх юм. Мөн монгол хэл сурахаас гадна монголын байгалийг харуулахын тулд морь унаж сурсан гэжээ. Харин монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар, “Монголд анх удаа зураг авалтаар очсон. Маш их гайхсан. Өөр гараг дээр байгаа юм шиг л санагдсан” гэжээ.

ВИДЕО: