ВИДЕО: 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг сулласны эсэргүүцэн иргэд УДШ-ийн гадна жагсав

ВИДЕО: 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг сулласны эсэргүүцэн иргэд УДШ-ийн гадна жагсав

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж, авилгалаар олсон байж болзошгүй 10 гаруй тэрбум төгрөг, болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олж, хураан авч улмаар С.Батдөлийг хойшлуулалшгүйгээр 48 цагийн хугацаанд саатуулсан байдаг. 

Тэгвэл 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг саатуулсан 48 цагийн хугацаа өчигдөр /2023.01.07/ дууссан, бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүгийн танхимын шүүгч н.Золбоо гэгч нь С.Батдөлийг сулласан байдаг. 

Тодруулбал, цагдаа, прокурор байгууллагаас С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн саналыг шүүхэд хүргүүлсэн ч шүүгч н.Золбоо тус саналыг хэлэлцэхгүй байсаар С.Батдөлийг суллаж явуулсан гэж буй.

Иймд өнөөдөр /2023.01.08/ зарим иргэд Улсын дээд шүүх болон Төрийн ордны гадна жагсаал хийж, “шүүхээс шударга ёс”-ыг шаардсан байна. Тэд маргааш /2023.01.09/ Баянгол дүүргийн шүүхийн гадна жагсана гэсэн мэдээлэл байна. Харин маргааш 10:00 цагаас тус шүүх дээр С.Батдөлийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болох юм. 

Видео бичлэгийн эх сурвалж: Twitter.com/tulgaa68